Өнөөдөр дэлхий нийтээр нэг цаг цахилгаан хэрэгслээ унтраана

МОНГОЛЫН МЭДЭЭ
dotood_editor@montsame.mn
2016-03-19 13:52:36

Жил бүрийн гуравдугаар сарын 19-ний 20.30-21.30 цагийн хооронд гэрэл, цахилгаан хэрэгслээ унтраахыг уриалдаг “Эх дэлхийн цаг” хэмээх өдөр өнөөдөр тохиож байна.

“Эх дэлхийн цаг” нь эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй  тэмцэхэд хүн бүр өөрийн хувь нэмрээ оруулж байна гэсэн утга санааг илэрхийлдэг. Анх 2008 онд Австралид өрнөсөн “Эх дэлхийн цаг” аянд зургаан тивийн 36 сая гаруй хүн биечлэн оролцож байсан бол жил ирэх тусам хүрээгээ тэлсээр 60 сая гаруй хүн хамрагддаг болж өргөжсөөр байгаа юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ