Туул, Сэлбэ, Дунд гол, Дамбадаржаа орчмыг цэвэрлэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
mn_tuul@montsame.mn
2016-03-22 15:11:34

Дэлхий нийтээрээ гуравдугаар сарын 22-ныг “Ус хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байна.

Энэ өдрийн хүрээнд 3 дугаар сарын 26-ны бямба гарагт Ардчилал, шударга ёс, Монголын эмэгтэйчүүдийн холбооноос Туул, Сэлбэ, Дунд гол, Дамбадаржаа дахь рашаан, тэдгээрийн ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулахаар болжээ. Иймд зохион байгуулагчид нь тус цэвэрлэгээнд иргэд, аж ахуйн нэгжийг идэвхтэй оролцохыг уриаллаа.

Тус холбооны тэргүүн Л.Сэлэнгэ, “Бид алтан ээмэг зүүхгүйгээр насан туршдаа амьдарч чадна. Харин усгүйгээр 7 хоногоос илүү амьд явахгүй. Тиймээс усны асуудалд төр засаг ихээхэн анхаарал хандуулах хэрэгтэй” гэв.

Э.Бат-Уянга

Холбоотой мэдээ