“Цэнхэр алт” төсөл урт хугацаанд хэрэгжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2016-03-22 15:47:57

“Дэлхийн усны өдөр”-ийг тохиолдуулан “Усны хомсдол ба хүн амын ус хангамжийн асуудал” сэдэвт нээлттэй форумыг өнөөдөр МХАҮТ-д зохион байгууллаа.

Мөн энэ өдрөөс буюу 2016 оны 3 дугаар сарын 22-ноос Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв, JCI конгресс салбар байгууллага, УСУГ, МХАҮТ-тай хамтран “Цэнхэр алт” төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

“Цэнхэр алт” төслийн хүрээнд тус форумыг зохиож, үүгээр дамжуулан усны ач холбогдлыг олон нийтэд таниулж, усыг зүй зохистой хэрэглэх дадал зуршлыг бий болгох, цэвэр усаа хэмнэх хандлага төлөвшлийг олгох зорилго агуулжээ. Уг төслийг тогтвортой урт хугацаанд хэрэгжүүлнэ. Хэрэгжилтийн үр дүнд олон хүний амьдралд ашиг тусаа өгч, нийгэм, эдийн засгийн хөгжилд онцгой ач холбогдолтой юм.

ЮНЕСКО-гийн 1993 оны чуулганаас жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхагласан. Харин энэ өдрийг тэмдэглэх уриаг анх 1992 онд Рио де Жанейро хотноо болсон НҮБ-ын хүрээлэн буй орчин, хөгжлийн тухай олон улсын хурлаас гаргасан юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ