Бага зэргийн хур тунадас орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2016-03-28 09:06:37

Өнөө маргаашдаа нутгийн зүүн  хэсгээр бага зэргийн хур тунадас орж сэрүүснэ гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс малчид, тээвэрчид, ард иргэдэд мэдээлж байна.

Маргааш баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, энэ сарын 30-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн зарим газраар, 31-нд ихэнх нутгаар, 1-нд нутгийн зүүн хагаст  хур тунадас, нойтон цас орно. Салхи 29-нд Алтайн салбар уулсаар, 30,31-нд зарим газраар, 1-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна. 31-нд нутгийн хойд хэсгээр, 1-нд ихэнх нутгаар сэрүүсэх аж.

Холбоотой мэдээ