Саудын Арабын үйлдвэрт болсон халдлагад Ираныг буруутгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-15 14:52:15

ВАШИНГТОН. /РИА Новости/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Саудын Арабын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд гарсан халдлагад Ираныг буруутгажээ.


"Иран Дэлхийн эрчим хүний нийлүүлэлтэд урьд өмнө нь байгаагүй цохилтыг өгч эхэлжээ. Халдлагуудыг Йеменээс үйлдсэн гэх ямар ч мэдээлэл байхгүй” хэмээн тэрбээр ярьжээ. Түүнчлэн халдлагыг зэмлэн буруушаахыг М.Помпео олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ.


Өнгөрсөн бямба гарагийн шөнө Саудын Арабын газрын тос боловсруулах хоёр үйлдвэрт дроноор халдсаны улмаас гал гарсан тухай өмнө нь мэдээлсэн юм. Гал гарсан хоёр үйлдвэр нь Саудын Арабын төрийн өмчит “Saudi Aramco” компанид хамаарах үйлдвэрүүд байсан аж. Арван дроны тусламжтай газрын тос боловсруулах үйлвэрт халдсан хэмээн Йемены босогч хуситууд мэдэгдсэн байна.

Холбоотой мэдээ