Сул орон тоог нөхөх ажлыг зохион байгуулахыг аймгийн салбар зөвлөлөөс үүрэг болголоо

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-11-07 17:33:17
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/ Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс шинэчилж баталсан албан тушаалын тодорхойлолтын дагуу сул орон тоог нөхөх ажлыг зохион байгуулахыг аймгийн салбар зөвлөлийн дарга Ц.Эрдэнэсүрэн хэлтэс, агентлагийн удирдлагуудад үүрэг болголоо.

Монгол Улсын “Төрийн албаны тухай хууль” шинэчлэгдсэнтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”-ын дагуу тус аймаг өнгөрсөн долоо хоногт төрийн захиргааны 91 албан тушаалын 104 албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтыг боловсруулан Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 39 дүгээр хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан байна.

Дээрх албан тушаалын тодорхойлолтуудыг аймгийн Засаг даргын захирамж болон ЗДТГ-ын даргын тушаалаар баталгаажуулан шийдвэрийг ийнхүү байгууллагын удирдлагуудад хүлээлгэн өгсөн ажээ.

Холбоотой мэдээ