Ираны нийслэл хотод интернэтийг хэсэгчлэн сэргээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТЕХРАН. /TASS/. Ираны нийслэл Техран хотод интернэтийг хэсэгчлэн сэргээжээ.
Тодруулбал, Mobinnet компанийн модем хэрэглэгчид цахим сүлжээнд нэвтрэх боломжтой болсон байна. Үүнээс гадна, гадаадын зарим Элчин сайдын яамд, нийслэл хотын их сургуулиудын интернэт сүлжээг нээжээ. Ираны нийслэл хотын оршин суугчдын хувьд одоогоор гар утсаараа интернэт ашиглах боломжгүй хэвээр байна.
Иранд шатахууны үнийг гурав дахин нэмэгдүүлснийг эсэргүүцсэн жагсаал өрнөсөнтэй холбогдуулан тус улсын эрх зарим онлайн үйлчилгээнээс бусад бүх сүлжээг 11 дүгээр сарын 16-нд хаасан юм.