Усны нөөц ашигласны орлогын 35 хувийг нөхөн сэргээлтэд зарцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2016-04-21 17:11:54

Орхон голын сав газарт усны нөөцийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, хамгаалах, усны нөөцийн ашиглалт, тэдгээрээс байгаль орчинд учруулах нөлөөллийг бууруулах, усны тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Орхон-Чулуут голын сав газрын захиргаа, Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтран ажиллах Санамж бичиг байгуулав.

Санамж бичигт Орхон голын сав газрын захиргааны дарга Ж.Эрдэнэ-Очир, Өвөрхангай аймгийн БОАЖГ-ын дарга Г.Баясгалан, Ус цаг уур, орчны шинжилгээний албаны дарга Б.Оюунчимэг нар энэхүү санамж бичгийг үзэглэлээ.

Хамтын ажиллагааны хүрээнд сав газарт хамрагдах сумдад усны тоо бүртгэл болон ус бохирдуулагчийн тооллогыг жил бүр аймаг, орон нутгийн түвшинд хамтран зохион байгуулах юм. Мөн усны нөөц, рашаан ашигласны орлогын 35 хувийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах, ус ашиглалтыг сайжруулах, жил бүр хоёроос доошгүй бүлгийн эхийг хашиж, орчныг тохижуулах ажлыг зохион байгуулах аж.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ