Маргааш ихэнх нутгаар шороон шуурга шуурна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
mn_tuul@montsame.mn
2016-04-23 12:56:37

Энэ сарын 24-28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийн мэдээ гарлаа. 

 
Маргааш баруун болон төвийн нутгаар, нөгөөдөр зарим газраар, 26-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр  хур тунадас орно. Салхи 24-нд  ихэнх нутгаар, 25-нд  говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна.

Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. 26-наас ихэнх нутгаар дулаарна гэж мэргэжлийн байгууллагаас мэдээлэв. 

Б.Туул

Холбоотой мэдээ