Парисын хэлэлцээрт гарын үсэг зурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2016-04-25 16:08:04

НҮБ-ын 170 гишүүн орон Нью-Йорк хотод хуран чуулж, Уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээрт гарын үсэг зурлаа.Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Монгол Улсаа төлөөлж УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг оролцож, гарын үсэг зурж үг хэллээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн:

Бид цаг хугацаатай уралдлаа. Үүгээр бидний замбараагүй хэрэглээний эрин дуусгавар болж байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ:Дэлхийн түүхэндээ анх удаа ийм олон улс, олон улсын гэрээнд гарын үсэг зурж байна. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цаг агаарын дулаарлыг зогсоож, цэвэр эрчим хүч үйлдвэрлэхэд 100 тэрбум ам.доллар хангалтгүй, их наяд ам.доллар шаардлагатайг онцлон тэмдэглээд “Бид цаг хугацаатай уралдлаа. Үүгээр бидний замбараагүй хэрэглээний эрин дуусгавар болж байна” гэсэн юм.

Парисын хэлэлцээрт 175 орон нэгдэж гарын үсгээ зурлаа

Парисын хэлэлцээрт гарын үсэг зурснаар дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлт, цаг агаарын дулаарлын эсрэг тус бүрдээ арга хэмжээ авахыг хүлээн зөвшөөрч байгаа юм.

НҮБ-ын мэдээлснээр дэлхийн 15 орон, тэр дундаа жижиг арлын улсууд далайн усны түвшин эрс нэмэгдэх эрсдэлд ороод байгаа бол хамгийн их карбон ялгаруулдаг Хятад л гэхэд ирэх есдүгээр сард Хятадад болох их 20-ийн дээд хэмжээний уулзалтаас өмнө карбоны ялгаруулалтыг тодорхой хэмжээнд хүртэл бууруулах үүрэг авчээ.

Уур амьсгалын асуудлаарх Парисын хэлэлцээрт гарын үсэг зурснаар уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын эсрэг арга хэмжээ төлөвлөсөн 2020 оноос өмнө хэрэгжинэ гэж олон хүн найдаж байгаа юм.  

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри:

Баасан гаригт хэлэлцээр хийдэггүй АНУ хүртэл зурлаа

Гарын үсэг зурах ёслолд ач охиныхоо хамт хүрэлцэн очсон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри: “Хэлэлцээрийг эхний өдрөө баталж, ийм олон орны тэргүүн гарын үсэг зурсан энэ үйл явдлыг олон улсын дипломат харилцаанд шинэ рекорд тогтоолоо. Баасан гаригт хэлэлцээр хийдэггүй АНУ  хүртэл зурлаа” гэсэн юм.

Парисын хэлэлцээрийг04 сарын 22-ныөдөр гарын үсэг зурахаар тогтсон нь нь санамсаргүй тохиолдол биш бөгөөд“Эх дэлхийн өдөр”-өөр дэлхийн улс орнууд ногоон ирээдүйн төлөө нэгдсэн нв дэлхийн түүхэнд хийгдсэн хамгийн том үйл явдлын нэг болж чадлаа хэмээн онцолж байгаа юм байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы дарга М.Ликкетофт хэлсэн үгэндээ Парисын хэлэлцээрт улс орнууд нэгдэн орж буй үйл ажиллагаа нь дэлхийн нийтийн тогтвортой хөгжил, ирээдүйн сайн сайханд итгэл төрүүлэх түүхэн арга хэмжээ гэж тодорхойлсон.

Хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд зориулан Франц, Перу, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Боливи, Бразил зэрэг орны Ерөнхийлөгч, Канад, Итали Улсын Ерөнхий сайд, БНХАУ, ОХУ-ын Шадар сайд нар үг хэлж Парисын гэрээг ойрын хугацаанд соёрхон батлахаа илэрхийлсэн.  

Холбоотой мэдээ