Улаанбаатарт өдөртөө 2-4 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2020-03-20 07:20:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр ялимгүй хур тунадас орно.

2020 оны 3 дугаар сарын 20-ны 8-20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зарим газар, баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул голын хөндийгөөр 1-6 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 2-4 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ