Хятадын аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн ашиг 34.9 хувиар багасжээ

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-04-27 15:13:01

Бээжин /МОНЦАМЭ/. Өнгөрсөн сард Хятадын аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн /жилийн орлого нь 2 сая юаниас дээш/ нийт ашгийн хэмжээ 370.66 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 34.9 хувиар буурсан талаар тус улсын Үндэсний статистикийн газраас өнөөдөр мэдээлэв.

Мөн оны нэгдүгээр улирлын бодит ашгийн нийт хэмжээ 781.45 тэрбум юаньд хүрсэн бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 36.7 хувиар буурсан байна.

Салбараар нь авч үзвэл, оны эхний улирлын байдлаар 41 салбараас 2-ынх нь ашгийн хэмжээ нэмэгдсэн бол бусад нь буурсан үзүүлэлттэй гарчээ.

“Аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа, үйлдвэрлэлээ хурдан хугацаанд сэргээхийг зорьж ажиллаж байгаатай холбоотойгоор аж үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалт сайжирч эхлээд байгаа нь тус салбарын аж ахуйн нэгжүүдэд эергээр нөлөөлж байна. Ялангуяа ахуйн хэрэглээний бараа болон дэвшилтэт технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт мэдэгдэхүйц өөрчлөлт гарч байна” хэмээн тус улсын Үндэсний статистикийн газрын Аж үйлдвэрийн хэлтсийн орлогч дарга Жан Вэйхуа хэлэв.  

Холбоотой мэдээ