Дээд лиг "Ой мод, цэнхэр алт-усаа хайрлая" уриан дор үргэлжилнэ

Монголын мэдээ | Байгаль орчин
ulzii@montsame.mn
2020-09-24 10:34:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны Үндэсний дээд лигийн тоглолтууд Ой мод, "цэнхэр алт" усаа хайрлая уриан дор үргэлжилж байна.


Үндэсний дээд лигийн 2019-2020 оны улирал дуусахад нэг тойргийн тоглолт дутуу байгаа ч “Атлетик 220” баг түрүүлэх болзлоо хангаад байгаа аж. Тэд улирлын сүүлийн тоглолтоо “СП Фалконс” багтай хийнэ. Нэг ч оноо авч чадаагүйгээс доод бүс рүү орох магадлал өндөр болоод байгаа “Сумидо жипро” баг "Улаанбаатар сити" багтай тоглох юм.


2019 оны аварга “Улаанбаатар сити” клуб "Цэнхэр алт-Усаа хайрлая” аянд нэгдэж дуу хоолойгоо өргөөд байгаа бөгөөд уг аянд нэгдсэн баг, тамирчид мод тарих, усаа хэмнэх зөвлөмжийг үзэгчдэд хүргэж, тус аянд нэгдэхийг олон нийтэд уриалах юм байна.

 

Холбоотой мэдээ