Ихэнх нутгаар цасан шуурга шуурахыг анхааруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө шөнө зүүн аймгуудын нутгаар, маргааш өдөр төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх тул зам, даваа, гүвээ халтиргаа гулгаатай байхыг малчид, иргэд, тариаланчдад онцгойлон анхаарууллаа.
Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр, маргааш баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна.
2020 оны 10 дугаар сарын 3-7-ныг хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв танилцуулж байна.
Энэ сарын 3-нд нутгийн зүүн хагаст, 4-нд зүүн аймгуудын нутгийн зүүн
хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи
3-нд говь, талын нутгаар, 6-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуур
секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны
эхээр ихэнх нутгаар хүйтэн байх боловч 5-наас бага зэрэг дулаарч Алтай, Хангай,
Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс,
Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус
хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус
хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө
4-9 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.