Цэргийн албанаас халагдсан дайчдыг угтан авлаа

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-10-19 11:19:52

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар анги болон тус аймгийн Үенч сум дахь хилийн 0130 дугаар ангиудад алба хаасан цэргүүд энэ сарын 18-ны өдөр халагдаж ирлээ.

Дайчдыг аймгийн Засаг дарга А.Гылымхан, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын бүрэлдэхүүн, ар гэрийн хүмүүс М.Икей баатрын нэрэмжит Өлгий хотын талбайд угтаж авлаа.

Аймгийн Засаг дарга А.Гылымхан Монгол Улсын дархан хилийн тайван байдлыг хангаж, эх орноо батлан хамгаалах хүндтэй үүргийг нэр төртэй биелүүлж ирсэн залуучуудад болон тэднийг цэргийн эрдэмд сургасан зэвсэгт хүчний 123 дугаар анги, хилийн 0130 дугаар ангийн удирдлагуудад талархал илэрхийллээ.

Холбоотой мэдээ