"Техник импорт", "Хөвсгөл алтан дуулга"-ын ханш хамгийн их өсөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-12-05 19:38:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өчигдөр, 12 дугаар сарын 4-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 30 ХК-ийн 20,109,258.73 төгрөгийн үнийн дүнтэй 108.336 хувьцаа арилжив. Үүнээс 14 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байв

Мөн өдөр "Техник импорт" (TEX+15.00%) болон "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU+6.49%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол савхи" (UYN-10.53%) болон "Ард кредит ББСБ" ХК (ADB-4.05%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 19,857 ширхэг нэгж эрхийг нийт 2,087,717 төгрөгөөр арилжаалсан байна. ТOP-20 индекс 0.17 хувиар өсөж, 17687.79 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,606,301,267,270.05 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ