Зэрлэг амьтдыг автомат камераар хянаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-01-09 09:47:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин газар хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн хүрээнд биологийн олон янз байдлыг хамгаалах, экосистемийн үйлчилгээг сайжруулах чиглэлд олон ажил хийж байгаа.


Үүний нэг нь Монгол орны нэн ховор амьтныг хамгаалах, хулгайн анд өртөхөөс сэргийлэхийг дэмжихээр төслийн бүс нутагт автомат камеруудыг тодорхой байршил; тавьж байна. Ингэснээр зэрлэг ан амьтдыг хамгаалахад бодит ахиц гарах юм.


Тухайлбал, Говь-Алтай аймгийн Зармангийн говийн өргөн уудам газар нутагт байгаль хамгааллын ажиглалт, судалгаа хийхдээ дуран ашигладаг байсан Эрдэнэ сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Р.Ичинхорлоогийн ажлын арга барил, чанар өөрчлөгдөж, тодорхой байршлаас цаг хугацааны нарийвчлалаар баримттай мэдээлэл цуглуулдаг болжээ.


Хяналтын автомат камертай болсноор сумын нутаг дэвсгэрт байгаа зэрлэг амьтдын мэдээллийн санг үүсгэж, бичиглэл бүртгэл хийх боломжтой болсныг Д.Ичинхорлоо ярьсныг БОАЖЯ-ны цахим хуудаснаа мэдээллээ.


Тэрбээр, “Зэрлэг амьтдын усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор  манай сумын нутагт гаргасан “Бургасны амны” нарны өргүүртэй худагянгир ихтэй “Цагаан хайрхан” ууланд автомат хяналтын камерт суурилуулан ажиглалт судалгаа, бичиглэл, баталгаажуулалт хийж байна. 

Нарны өргүүртэй худаг орчмын камерын мэдээлэл, мөр зэргийг харахад энэ орчимд мал бэлчээрлээгүй, ус уугаагүй байгаа нь малчид зэрлэг амьтдын амьдрах орчныг сайржуулах ажлыг дэмжиж байгаагийн илэрхийлэл. Энэ жил өвс муу ургаснаас янгирын тарга хүч сул байгаа нь автомат хяналтын камерын бичлэгээс харагдаж байгаа тул өвс тэжээл тавьж өгөх нь чухал байгаа. 

Энэ мэтээр зэрлэг амьтны амьдрах орчны нөхцөл байдлыг үнэлэх,цаашид авах арга хэмжээг тодорхойлох боломжийг хяналтыг автомат камерууд бий болгож байна” гэжээ.

Холбоотой мэдээ