“Намайг хож, эсвэл намайг урамшуул” өдөрлөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-06-04 21:12:36

Увс аймгийн Улаангом сумын Ю.Цэдэнбалын нэрэмжит Цогцолбор 1-р сургуулиас оюуны спортын тамирчин хүүхдүүд болон ахмад даамчид, шатарчдаа оролцуулсан “Намайг хож, эсвэл намайг урамшуул” спортын өдөрлөгийг өчигдөр зохион явууллаа.

Тус сургуулийн захиргаанаас түүхт 90 жилийн ойгоо угтан нийтийг хамарсан олон арван бүтээлч ажлыг эхлүүлээд байна. Оюуны спортыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, түүгээр хичээллэгчдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд 1-4-р ангийн сурагчид ахмад тамирчидтай шатар, даам нүүжээ. Энэ үеэр сурагч хожсон тохилдолд сургуулийн захиргаанаас урамшуулал олгосон байна.

Тус сургуулийн сурагчид шатар, даамаар аймаг болон баруун бүсдээ дээгүүрт ордог бөгөөд улсын аваргаас 11 медаль авчээ.

Оюуны спорт болох шатар, даамаар багаасаа хичээллэсэн хүүхдүүд ирээдүйд зөв боловсон иргэн болон төлөвшдөг байна. Өдөрлөгийн үеэр ахмад тамирчид хүүхдүүдийн ур чадварыг өндөр түвшинд байна хэмээн үнэлэсэн аж.

Увс аймаг Б.Батхүү  

 

Холбоотой мэдээ