УВС: Аймгийн хэмжээнд 37 төрлийн мод, бут, сөөгийн тарьц, суулгац үржүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2026-04-21 14:39:22

Улаангом, 2026 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Хаврын мод тарих ажил эхэлсэнтэй холбогдуулан аймгийн Байгаль орчны газраас мод, бут, сөөг үржүүлж, тарьц, суулгац бэлтгэн нийлүүлж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн судалгааг гаргажээ.

 

Аймгийн хэмжээнд одоогоор 1,8-4 сая орчим тарьц суулгацын нөөцтэй байгаа бөгөөд 38 иргэн, 18 аж ахуйн нэгж байгууллага 37 төрлийн мод, бут, сөөгийг үржүүлж, тарьц суулгацыг бэлтгэж байна. Тус судалгаанд мод, бут, сөөгийн тарьц, суулгацын тоо ширхгээс гадна худалдах үнийн мэдээллийг оруулжээ.


Тухайлбал, 4 настай гацуурын суулгац ширхэг нь 50 мянга, гүзээлзгэний 3 настай суулгац ширхэг нь 3500, интоорын 2 настай тарьц ширхэг нь 7000 төгрөгийн үнэтэй байна. Тэрчлэн чацарганы 2 настай тарьц ширхэг нь 3500, үхрийн нүдний 3 настай суулгац ширхэг нь 7000, нохойн хошууны 4 настай суулгац ширхэг нь 5000 төгрөг байна. 


Тарьц, суулгацын ихэнх хувийг улиас, бургас, хайлаас зэрэг модлог ургамал эзэлж байгаа бөгөөд ширхэг нь 1500-3000 төгрөгийн үнэтэй байна. 

Холбоотой мэдээ