Нийтийн тээврийн автобус Улаанбаатар хот руу зорчино

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-01-16 10:34:15

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар Улаанбаатар хот руу энэ сарын 16-нд нийтийн тээврийн автобус явуулахаар шийдвэрлэжээ.

Тээврийн бирж дээрээс автобус хөдлөх бөгөөд хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгаанаар нийслэл хот руу зорчих иргэд аймгийн Шуурхай штабын 7058-4647, 8020-4647, 7058-3366 дугаарын утас болон Дорнод Шуурхай штаб цахим хаягт хандан бүртгүүлэх боломжтой гэж мэдээллээ. 

Иргэд нийслэл хот руу зайлшгүй зорчих шаардлагатай байгаа талаараа аймгийн Онцгой комисст хандсан учир ийн шийдвэрлэсэн байна. 





Холбоотой мэдээ