Амралтын өдрүүдээр цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар /МОНЦАМЭ/. Маргааш баруун аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг Ус цаг уур, орчны шинижлгээний газар анхаарууллаа.
Энэ сарын
24-28-ныг хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ
сарын 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх
нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн
зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар,
26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга
шуурна. Салхи 24, 27-нд нутгийн зарим газраар, 25, 26-нд говь, талын нутгаар
секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 24-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх
нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч, Увс нуурын болон Дархадын хотгор,
Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 26-31
градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг,
Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө
28-33 градус, өдөртөө 17-22 градус, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө
16-21 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө
12-17 градус хүйтэн байна.