Дэлхийн даамын холбоонд 80 гаруй орон нэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Франц, Нидерланд, Бельги, Швейцарь улсууд хамтран 1947 онд байгуулсан Дэлхийн даамын холбоо /FMJD/ өнөөдөр эгнээндээ таван тивийн 80 гаруй орныг нэгтгээд байна.
Даам бол өнө эртний хөлөгт
тоглоом юм. Одоогоос 4000 орчим жилийн өмнө Египет, Вавилонд даам нааддаг
байсныг археологийн олдворууд гэрчилдэг. Нийтдээ 80 орчим төрлийн даам байдаг
бөгөөд Европын ихэнх, Ази, Америк, Африк тивийн цөөнгүй улс орнууд өөрийн
үндэсний даамтай. Ийнхүү манай гарагийн өнцөг булан бүрт эл тоглоомыг өөр
өөрсдийн дүрмээр нааддаг байсан болохоор нэгдмэл зохион байгуулалтад орж
амжихгүй олон зууныг элээсэн юм байна.
Харин 1724 онд Францад
үүссэн 100 буудалт даамыг дэлхий нийтээрээ олон улсын даам хэмээн хүлээн
зөвшөөрснөөс хойш тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах
боломж бүрдсэн байна.