Энэ сарын 23-наас ихэнх нутгаар дулаарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
gantuya@montsame.mn
2016-06-21 08:57:42

Ойрын хоногуудад ихэнх нутгаар бороо орж сэрүүн байх бөгөөд энэ сарын 23-наас дулаарч, 19-31 хэм хүрч халах төлөвтэй байгааг Ус цаг уур, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээлж байна.  

Баруун аймгуудын нутгаар 21-22,24-25-нд зарим газраар, 23-нд нутгийн баруун хэсгээр, 26-нд нутгийн зүүн хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орж, салхи нутгийн өмнөд хэсгээр 12-14м/с хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус өдөртөө 15-20 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус өдөртөө 27-32 радус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 19-24 градус дулаан байна. 23-нд ихэнх нутгаар дулаарна.

Төвийн аймгуудын нутгаар 24-25нд нутгийн баруун хагаст, 21-22,26-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орж, салхи зарим үед 12-14м/с хүрч ширүүснэ. 21-22-нд сэрүүсч  уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус өдөртөө 16-21 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаарна ялангуяа 24-25-нд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 26-31 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар 21-22-нд ихэнх нутгаар, 23-нд зарим газраар, 26-нд нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай бороо орж, салхи 21-22-нд зарим газраар түр зуур 14-16м/с хүрч ширүүснэ. 22-23-нд сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 19-24 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар  шөнөдөө 11-16 градус өдөртөө 23-28 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар 21-22нд нутгийн хойд хэсгээр, 25-26-нд зарим газраар дуу цахилгаантай бороо орж, салхи зарим үед 14-16м/с хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 9-14 градус өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 24-29 градус дулаан байна. 24-25-нд ихэнх нутгаар шөнөдөө 14-19 градус өдөртөө 26-31 градус дулаан байна.

Н.Туяа

Холбоотой мэдээ