Тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт энэ бямба гарагт үйлчлэхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-07-23 18:53:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас баяр наадмын амралтын өдрийг үргэлжлүүлэн энэ сарын 16-ны ажлын өдрийг амралтын болгосон. Ингэхдээ долдугаар сарын 24-нд ажлын өдөр болгон шилжүүлсэн юм.


Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр бямба гарагт буюу энэ сарын 24-нд тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтын тухайд Бямба гараг ажлын өдөр ч хязгаарлалтгүйгээр хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийжээ.


Холбоотой мэдээ