Зүүн болон баруун аймгуудын нутгаар дуу цахилгаантай бороотой

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
mn_tuul@montsame.mn
2016-07-16 14:12:07

Цаг уурын байгууллагаас өнөөдөр зүүн болон баруун аймгуудын нутгаар түр зуурын дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байгааг мэдээллээ.

Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун аймгуудын нутгийн зарим нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэх гэнэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 21-26, Алтайн өвөр говь болон Орхон-Сэлэнгийн сав газраар 30-35, бусад нутгаар 25-30 градус дулаан байх нь. 

Харин Улаанбаатарын хувьд багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, 25-27 градус дулаан байх урьдчилсан мэдээ гарчээ.

Иймд тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам гүүрээр зорчих, байгууллага хамт олон, гэр бүл, найз нөхдөөрөө амралт, аялал, зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, гол мөрөн, нуурын эргээс зайдуу газар амрах, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.


Б.Туул
 

Холбоотой мэдээ