СҮХБААТАР: Т.Баярхүүгийн хоёр шүдлэн айрагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-07-30 20:38:06

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн түүхт 80 жилийн ой, Зүүн бүсийн хурд 2022 даншиг наадмын шүдлэн насны уралдаанд 243 хүлэг замд гарснаас Баруун-Урт сумын Л.Энхбаатарын халзан түрүү магнайгаар тодорч, Онгон сумын харьяат, залуу уяач Т.Баярхүү хоёр айраг хүртлээ.

Түүний халтар үрээ аймгийн гуравт хурдалсан бол хул үрээ нь айргийн тавд хурдлан ирж уясан эзэн, унасан хүүхэд хурсан олныг баясгалаа.

Харин аман хүзүүнд Дарьганга сумын уяач н.Ганхуягийн хүрэн, айргийн дөрөвт Баруун-Урт сумын уяач Г.Цэргийнхүүгийн хээр хурдаллаа.

 

Холбоотой мэдээ