ӨВӨРХАНГАЙ: "Үндсэн хуулийн дугуйлан" төсөл Өвөрхангайд хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-11-16 13:02:48

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг “Иргэдийн шударга шүүх төрийн бус байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.


Иргэдийн шударга шүүх ТББ-аас санаачлан УИХ-ын Тамгын газартай хамтран хэрэгжүүлж буй "Үндсэн хуулийн дугуйлан төслийн нээлт болж, аймгийн удирдлагууд, төрийн албан хаагчид оролцсон юм.



Үндсэн хуулийн дугуйлан төсөл нь ард иргэдэд хууль тогтоомжийг энгийн, хялбараар таниулан сурталчлах, хүн бүр хуулийг ижил тэгш дагаж, мөрддөг байх, хуулийн зөв хэрэглээг дадал болгох зорилготой аж. Уулзалтын үеэр аймгийн ИТХ-ын дарга О.Пүрэвдорж, аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Ганболд, Иргэдийн шударга шүүх ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Х.Бат-Ялалт нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.


Төсөл 2024 оныг дуустал үргэлжлэх ба Үндсэн хуулийн талаарх мэдлэгийг иргэдэд олгох, үүний тулд сургагч багш нарыг бэлтгэх ажлыг зохион байгуулна. 

Холбоотой мэдээ