НДЕГ-ын даргаар Л.Мөнхзулыг томиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-10-26 17:03:53

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. НДЕГ-ын даргын албан тушаалд Л.Мөнхзулыг томилжээ. Тэрбээр өнөөдөр үүрэгт ажлаа хүлээн авч, тамгаа гардсан байна. Түүний хувьд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан юм.


Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлөөс нээлттэй зарласан.


2022 онд Засгийн газрын хуралдаанаас тус газрын дарга Д.Зоригтыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.

Холбоотой мэдээ