Азийн танхим болон тулааны спортын наадам дахин хойшиллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Тайландын нийслэл Бангкок болон Чонбури мужийн Патаяа хотноо 2024 оны хоёрдугаар сард хөшгөө нээхээр төлөвлөж байсан Азийн танхим болон тулааны спортын VI наадам дахин хойшилсныг Азийн олимпын зөвлөлөөс мэдээллээ.
Тус зөвлөлийн ерөнхийлөгчийн
үүрэг гүйцэтгэгч Ража Рандир Синг мэдэгдэхдээ “Энэ хугацаанд олимпод бэлтгэж
буй Үндэсний олимпын хороод, баг тамирчдын нөхцөл байдлыг харгалзан үзэн “Бангкок-Чонбури”
Азийн танхимын болон тулааны спортын VI наадмыг “Парис 2024” олимпын дараа буюу
2024 оны сүүлээр зохион байгуулахаар боллоо" хэмээн онцлов.
Азийн танхимын спортын анхдугаар наадам 2005, 2009 онд Тайландад, 2007 онд Макаод, 2009 онд Вьетнамд болсон түүхтэй. Харин 2013 онд БНСУ-ын Инчён хотноо анх удаа энэхүү хоёр наадмыг хамтад нь зохион байгуулсан бөгөөд V наадам Туркменистаны Ашгабат хотноо 2017 онд өрнөсөн түүхтэй.
Манай улс хамгийн
сүүлчийн наадамд спортын 12 төрөлд 72 тамирчнаа илгээхдээ таван алт, 10 мөнгө,
15 хүрэл медаль хүртэж байсан юм.