Б.Нарантуяа снукер бильярдын дэлхийн аваргаас хүрэл медалийн болзол хангалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-11-24 12:19:10

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Катарын нийслэл Доха хотод снукер бильярдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн зургаан улааны төрөлд Монголын тамирчин Б.Нарантуяа хүрэл медалийн болзол хангалаа.


Тэрбээр хэсэгтээ Хонконг, Энэтхэг, Польшийн тамирчдыг буулган авсан бөгөөд хагас шигшээд Германы тамирчныг 4:2-оор хожжээ. Тэгвэл үдээс хойш Улаанбаатарын цагаар 17:30 цагт алтан медалийн төлөө Энэтхэгийн тамирчинтай өрсөлдөхөөр болов.


Снукер бильярдын ДАШТ-ээс анхны медалийг хүртэж буй Б.Нарантуяа өнгөрсөн жилийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны хүрэл медалийг эх орондоо авчирч байв. 



Холбоотой мэдээ