“Хүний эрхийн түгээмэл тунхаглал” батлагдсаны 75 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-12-04 12:16:28

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн тогтоолоор батлагдсан Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 75 жилийн ой энэ сарын 10-нд тохионо.


Монгол Улсын Их Хурлын дарга  Г.Занданшатар энэ оны 11 дүгээр сарын 29-нд 196 тоот захирамж гарган, энэхүү ойд зориулсан хүндэтгэлийн хуралдааныг энэ сарын 9-ний өдөр зарлан хуралдуулахаар боллоо.


Тус хүндэтгэлийн хуралдаан энэ долоо хоногийн бямба гарагт Төрийн ордны "Их Хуралдай" танхимд 11 цаг 40 минутад эхэлнэ.

Холбоотой мэдээ