Зургаан байршилд зам засварын ажил дуусав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. 2024 онд нийслэлийн хэмжээнд 17 байршлын замыг засаж, шинэчлэх ажлыг хийх тухай албаныхан мэдээлсэн.
Тэгвэл өнөөдрийн байдлаар зургаан байршлын замыг засаж дуусжээ. Тодруулбал, Намъянжугийн гудамж, Магсаржавын гудамж /ТБД андуудын зам/, Амгалан, Богд уул, УБЦТС ТӨХК, “Цэцэг” төвийн замын хөдөлгөөнийг нээсэн байна.
Харин маргааш 00:00 цагаас “Зоос гоёл”-ын уулзварын замын хөдөлгөөнийг хааж, засах ажил эхэлнэ. Улмаар 18-ны 06:00 цагт нээх юм.
Тиймээс тухайн авто замаар зорчдог нийтийн тээврийн долоон чиглэлд түр өөрчлөлт оруулах ажээ. Энэ замаар явдаг Ч:8, Ч:9, Ч:35, Ч:55, Ч:66 чиглэлийг Сүхбаатарын гудамжаар, Ч:23, Ч:28 чиглэл Их сургуулийн гудамжаар тус тус тойрч үйлчлэх аж.