Э.Цэндбаатар: Ялна гэсэн итгэлээр дүүрэн байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ![](/files/67af0f9c9e52a.jpeg)
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Монголчуудын хүсэн хүлээсэн тулаан эхлэхэд ганцхан хоног үлдлээ.
Тодруулбал, мэргэжлийн боксын “WBA” холбооны Төв Азийн аваргын бүсний төлөөх тулаан маргааш “Аса арена”-д болно. Тус тэмцээний гол баатар нь мэргэжлийн боксын рингэд нэг ч ялагдалгүй яваа, гавьяат тамирчин Э.Цэндбаатар, Мексикийн шилдэг боксчин Педро Родригес Бернал нар юм. Тэгвэл өнөөдөр тулаанчдын жин үзлэг, халз уулзалт болов. Тэд анх удаа нүүр тулж байгаа нь энэ юм. Энэ үеэр гавьяат тамирчин Э.Цэндбаатартай цөөн хором ярилцлаа.
-Тулааныхаа бэлтгэлийг хэр хангасан бэ?
-Бэлтгэлээ нэг сарын хугацаанд АНУ-д хийлээ. Мэдээж бэлтгэлээ сайн хангасан. Дэлхийн хэмжээний тулааныг эх орондоо хийх болсондоо баяртай байна.
-Маргааш
монголчуудынхаа өмнө мэргэжлийн боксын карьер дахь анхны тулаанаа хийх гэж
байна. Хэр сандарч, догдолж байна вэ?
-Миний сэтгэл санаа тогтвортой, айж түгшсэн зүйл алга. Би маш тайван байна. Тамирчин бүрийн арга барил өөр. Надад бодсон зүйл бий. Хэнийх нь бэлтгэл, ур чадвар сайн байгаа нь тэмцээн дээр харагдана. Энэ бол хариуцлагатай тулаан. Ялна гэсэн итгэлээр дүүрэн байна. Ялагч нь тавдугаар сард Лос Анжелест тулалдах эрх авах юм.
Маргааш болох “Night of
Champions,Ulaanbaatar-2025”-ын хүрээнд нийт найман тулаан болно. Үүнд
Монголын найман боксчин Мексик, Филиппин, Узбекистан, Энэтхэг, ОХУ, Киргизстан
зэрэг орны шилдгүүдтэй тулалдах юм. Тулаанчдыг танилцуулъя.
Э.Цэндбаатар \Монгол\ vs Педро
Бернал \Мексик\
Н.Төгсцогт \Монгол\ vs Марк Антони
\Филиппин\
Б. Төгөлдөр \Монгол\ vs
Рахматиллоён Шарифов \Узбекистан\
Б. Мишээлт \Монгол\ vs Сунил
Кумар \Энэтхэг\
О.Бямба-Эрдэнэ \Монгол\ vs Руслан
Кириченко \ОХУ\
X.Бекнур \Монгол\ vs Токтосун
Уулу Бекболсун \Киргизстан\
Э.Баярсайхан \Монгол\ vs Ибрахим
Абдуллаев \Узбекистан\
X.Энх-Амар \Монгол\ vs Майкл
Эскобиа \Филиппин\