Бүх нийтийн их цэвэрлэгээгээр 800 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-03-24 12:32:04

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ онд нийт зургаан их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Ээлжит бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 22-ноос дөрөвдүгээр сарын 12-ныг хүртэл гурван үе шаттай зохион байгуулж байна.


Өнгөрсөн амралтын өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээнд есэн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн 37 байгууллага, ерөнхий боловсролын 16 сургууль, 37 цэцэрлэг, сууц өмчлөгчдийн 64 холбоо нэгдэж, орчны 50 метрыг цэвэрлэжээ.


Мөн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хог хаягдал, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний 40 байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, хөшөө дурсгал, хайс хашлага, хогийн сав, сандал, нийтийн тээврийн автобусны зогсоолыг угааж, цэвэрлэв.

Хог тээврийн байгууллагууд 2.1 сая мкв талбайгаас 800 тонн хог хаягдлыг цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэгт хүргэжээ.



Холбоотой мэдээ