Улсын хэмжээнд 60.8 сая мал өвөлжинө

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2016-11-15 14:39:06

Төрийн ордонд болж буй Улсын онцгой комиссын хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Д.Сэргэлэн өвөлжилт, түүний бэлтгэл ажлыг хэрхэн хангасан талаарх асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ жил улсын хэмжээнд нийт 153.1 мянган малчин өрхөд 60.8 сая мал өвөлжих нь. Бэлчээрийн даацын судалгаагаар бол нийт нутгийн 80.0 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 20.0 хувь нь хүрэлцээ муу байгаа тул сум дундын отрын бүс нутаг,  аймаг, дундын тусгай хэрэгцээний отрын бүс нутаг, хилийн зурвас газар, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт нийт 16460 өрхийн 6.9 сая мал отроор өвөлжиж, хаваржихаар байгаа аж. Аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 32.0 мянган тн өвс, 13.1 мянган тн тэжээл бэлтгэх үүрэг даалгавар өгснөөс 20.4 мянган тн өвс, 4.5 мянган тн тэжээл бэлтгэсэн нь аймгийн түвшинд 75.9 хувь, сумдын түвшинд 50.7 хувиар биелүүлсэн хангалтгүй байгаа бөгөөд аюулгүйн нөөц бэлтгэх хөрөнгөгүйтэй холбоотой гэнэ. Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, ус, хашааны  хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд улсын хэмжээнд 82.8 хувьтай хангасан дүн гарчээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд