АРХАНГАЙ: Нийгмийн даатгалын сангийн зарлага 29.3 тэрбум төгрөг болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2026 оны дөрөвдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Архангай аймагт нийгмийн даатгалын сангийн орлого оны эхний 2 дугаар сард 38.3 тэрбум төгрөг, зарлага 29.3 тэрбум төгрөг болж өссөн байна.
Нийгмийн даатгалын сангийн орлого 38.3 тэрбум төгрөг болж өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 7 хувиар, тэтгэмжийн даатгалын сангийн орлого 11 хувиар, ҮОМШӨ-ний даатгалын сангийн орлого 19.6 хувиар, ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 8.4 хувиар, улсын төсөв болон нийгмийн даатгалын төв сангаас олгосон санхүүжилт 11.2 хувиар өссөн нь нөлөөлжээ.
Харин нийгмийн даатгалын сангийн зарлага өмнөх оны мөн үеийнхээс 15.3 хувиар өсөхөд тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдлийн даатгалын сангийн зарлагууд өссөн нь нөлөөлсөн байна.
2026 оны эхний 2 сард нийгмийн халамжийн сан болон хүний хөгжил сангаас давхардсан тоогоор 58.8 мянган хүнд 13.7 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламж, үйлчилгээг үзүүлсэн байна.