Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар өнөөдөр цаг агаар тогтуун, дулаан байна.
Говийн аймгуудын аймгуудын нутгаар багавтар үүлтэй,
бусад нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх
нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Завхан голын эх,
Хүрэнбэлчир орчим, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон,
Улз, Халх голын хөндийгөөр +10+15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс
нутгийн өмнөд хэсгээр +20+25 градус, бусад нутгаар +15+20 градус дулаан байна.
Улаанбаатар
орчмоор багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс
секундэд 4-9 метр. Өчигдөр өдрөөс 6 градусаар дулаарч +16+18 градус дулаан
байна.