Бэлэн хувцасны дэлхийн зах зээлд Монгол брэнд-EXCLUSIVE өрсөлдөнө
ВИДЕО МЭДЭЭ“Made in Mongolia” шошготой бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд нэвтрүүлэх, дотооддоо импортыг орлох үндэсний үйлдвэрийг хөгжүүлж, дэлгэрүүлэх том зорилгын төлөө зүтгэж байгаа EXCLUSIVE брэндийг МОНЦАМЭ агентлаг энэ удаад онцлон танилцуулж байна.
Тус брэндийн тэмээний ноосон зулхай дотортой өд, сөдөн хүрэм нь Монголын төдийгүй хөрш зэргэлдээ Хятад, Орос улсын энэ өвлийн трэнд болоод байгаа юм. Солонгосын жүжигчин, загвар өмсөгч Ким Бом “Caffee bene” дэлхийн сүлжээний Улаанбаатар дахь салбарын нээлтэд оролцохдоо EXCLUSIVE брэндийн торгон сөдөн хүрмээр гоёсон нь Канад технологиор үйлдвэрлэсэн энэхүү хүрмийг Азийн залуучуудын дунд трэнд болгожээ. Агшиж сунадаггүй, цоорч элэгддэггүй гэм мэт онцгой чанараараа олон улсын зах зээлд ид эрэлт хэрэгцээтэй байгаа торгон сөд болон галууны цээж сөдөн материалаар үйлвэрлэсэн төрөл бүрийн өнгө загвартай өвлийн хүрэмнээс гадна Япон улсын “Heattech” технологиор хийсэн дулаан барьдаг өмд, цамц, тэмээний ноосон зулхайгаар хийсэн нярайн өлгий зэрэг нь сүүлйн үед EXCLUSIVE брэндийн нэр хүндийг ихээхэн өсгөж байна. Бүхий л төрлийн бэлэн хувцасыг чанар стандартын дээд түвшинд үйлдвэрлэдэг тус брэндийг үүсгэн байгуулагч хатагтай Г.Майцэцэг "Бүтээгдэхүүнийхээ чанарт би 100 хувийн баталгаа өгч чадна" хэмээн байнга мэдэгддэг. Тэрээр үүнийхээ нотолгоо болгож “Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн бүхэн буух эзэн, буцах хаягтай байдаг нь манай үндэсний үйлдвэрлэгчдийн нэр төрийн баталгаа юм. Наймаачинд мөнгө л хэрэгтэй бол үйлдвэрлэгч нарт хэрэглэгчдийнх нь сэтгэл ханамж хамгийн чухал. Брэнд бол итгэл хүлээсэн чанар юм” хэмээн тодотгосон юм. Дэлхийд алдартай “Н&M”, “C&A” брэндүүдэд хувцасны зураачаар ажиллаж байсан авъяаслаг загвар зохин бүтээгч нь EXCLUSIVE брэндийн амин сүнс болсон загваруудыг гаргадаг бөгөөд тус брэнд өдөрт 4-5 шинэ загвараар нэмэгддэг байна.