ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук Жанрайсаг бурханд зул өргөж, МГТИС-д мод тарилаа
ВИДЕО МЭДЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар айлчилж байгаа ХБНГУ-ын Ерөнхийлөгч Иоахим Гаук өчигдөр Монголын Бурхан Шашинтны Төв, Гандантэгчлэн хийдэд морилж, Тэргүүн Хамба лам Д.Чойжамц бараалхлаа.
Улмаар Жанрайсаг бурханд зул барив. Дараа нь Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуульд зочилж, тус сургуулийн багш профессорууд, оюутан залуустай уулзлаа. Тэрээр айлчлах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2014 оны 5 дугаар сард тарьсан модны дэргэд өөрийн модыг суулгасан байна.
МГТИС нь 2013 оны 3 дугаар сард Монгол, Герман хоёр улсын Засгийн газрын санаачлагаар үүсгэн байгуулагдсан бөгөөд тухайн оны 9 дүгээр сард анхны элсэлтээ авч, 2014 оны 9 дүгээр сард Налайх дахь шинэхэн хотхондоо үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. Одоогийн байдлаар нийт 75 оюутан бакалаврын 3 хөтөлбөр,мөн инженерийн бэлтгэл хөтөлбөрөөр суралцаж байна.
Монгол Улс болон ХБНГУ-ын Засгийн газраас МГТИС-ийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна.
Сэтгэгдлүүд