Монгол улс “Адуу” брэндийн кальцийн бэлдмэлээ экспортолж эхэллээ

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-01-31 14:35:06

Монгол Улсын химийн ухааны эрдэмтэн Д.Дэмбэрэлнямбуугийн шинэ бүтээл “Адуу” брэндийн кальцийн бэлдмэлийг эрдэм шинжилгээ туршилт судалгааны “Монхимо” компани үйлдвэрлэн зах зээлд гаргаж эхэлсэн билээ. Тус бүтээгдэхүүнийг Монгол улсын дотоодод өргөнөөр хэрэглэхийн зэрэгцээ БНСУ, Япон улс руу экспортолж байна.

 Энэхүү кальцийн бэлдмэлийг хүнстэй ижил бүтэц, найрлагатайгаар хийсэн тул шингэц сайтай, удаан хугацаанд хэрэглэхэд ямар нэгэн сөрөг, нөлөө үзүүлдэггүй онцлогтой юм байна. БНСУ-ын эрдэмтэдтэй хамтарч туршилтын хулгануудын өндгөвчийг авч зохиомлоор цэвэршилт үүсгэн адууны ясаар хийсэн кальцаар тэжээхэд ясны сийрэгжилт нь хурдан буурч байгааг харьцуулсан туршилтаар нотолжээ. Ясны бөх бат чанарыг сайжруулах зорилгоор орчин үеийн эрүүл мэндийн шинжлэх ухааны судалгаанд  үндэслэн, ясны зөөлөн эдийг бүрдүүлэгч глюкозамин, коллаген, шаардлагатай амин дэм (С, D3, К витамин,  фолийн хүчил, болон зэс, цайр, манган, бор гэх мэт эрдэс бодисууд)-үүдээр баяжуулж өгчээ.  Доктор Д.Дэмбэрэлнямбуу нь эл бүтээлээрээ Шинжлэх ухааны салбарын шилдэг бүтээлийн шагнал, 100 сая төгрөгийг Монгол Улсын Засгийн газраас хүртсэн юм. Дэлхий дээрх амьтдаас хамгийн бөх ястай нь адуу бөгөөд бусад мал амьтны ясыг бодвол хүнд хэрэгцээтэй олон төрлийн органик бодис, уураг, коллаген, өсөлтийн гормон, микро элементүүд болон эрдэсээр нэн баялаг, шим тэжээл сайтай нь шинжлэх ухаанаар батлагджээ. Адуу нь хүнээс жингээрээ 3-4 дахин илүү мөртөө кальцийн хэрэглээгээрээ 30 дахин илүү тул адууны ясны кальцинд хүний ясыг төлжүүлэх чадвар асар өндөр байдаг аж

Холбоотой мэдээ