“Титаник”-ийн сүүлчийн үдийн хоолны цэсийг дуудлагаар худалдана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИНВАШИНГТОН. /NHK/. Живсэн, зорчигч тээврийн “Титаник” хөлөг онгоцны сүүлчийн үдийн хоолны цэсийг онлайнаар дуудлагаар худалдана.
Хоолны цэсийг 70 мянган долларын үнэд хүрнэ гэж үзэж байгаа аж.
АНУ-ын нэгэн компани энэ сарын 30-нд дуудлага худалдаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Атлантын далайн ёроолоос тус хөлөг онгоцны сэгийг олсны 30 жилийн ой энэ сард тохиож байна.
“Титаник” 1912 оны дөрөвдүгээр сард живсэн билээ.
1912 оны дөрөвдүгээр сарын 14-нд хамаарах уг цэс нь тус хөлөг онгоцны зорчигчдод санал болгож байсан сүүлийн үдийнх хоолных ажээ.
Цэсээс үзвэл, зорчигчид шарсан үхрийн мах, майонезтай яргай загас болон кексийг үдэд зоогложээ.
Г.Доржханд
Сэтгэгдлүүд