Нүүдэлчдийн сууц-гэрийг Puzzle хэлбэрээр гаргажээ

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-03-28 09:55:34

Монгол тоглоом наадгай үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Талын эзэн” ХХК нүүдэлчдийн сууц-гэрийг угсардаг тоглоомын хэлбэрээр гаргажээ.

Монголд зочилж байсан, Монголыг сонирхдог хэн ч https://www.indiegogo.com хэмээх вэб хуудас руу орж Nomadic Yurt Accembly  хэмээх тус  төслийг дэмжин өөрийн гэртэй болох боломжтой юм. Инновацийн энэхүү бүтээл танд нүүдэлчин ахуйн нууцлаг ертөнцөөр аялах боломжийг олгох юм байна. Энэ бол талын монголын эрх чөлөөт салхи, өөр хаанаас ч үзэхгүй цэнхэр тэнгэр, атгаад авмаар ойрхон гялалзах одод, онгон дагшин байгаль, эрэмгий эрсийн хүч чадал, хурдан морьны төвөргөөн, Монгол ахуйг бүгдийг нь дэргэдээс мэт дэлхийн хаана ч байсан мэдрүүлэх инновацийн шинэ бүтээл юм. Монгол гэрийн хэмжээг 11 дахин багасгаж бүтээсэн энэхүү бүтээл нь танд Нүүдэлч соёлыг танилцуулахаас гадна эвлүүлдэг тоглоом хэлбэрээр хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлж, мэдлэг олгох олон сайн талтайн дээр нүүдэлчин соёлын өлгий, хэдэн зууны нүүдэлчдийн түүхийг өөртөө шингээсэн гэрийг та хаана ч, хэзээ ч өөрийн гараар бариж, нүүж болох юм.

Холбоотой мэдээ