Монгол брэнд “Урбан жинс”

Видео мэдээ
montastudio@montsame.gov.mn
2017-03-30 10:40:23

Үндэсний үйлдвэрлэгч “Денимон” компани дэлхийд анх удаа монгол үндэстний хувцасыг жийнсэн материалаар үйлдвэрлэж эхэллээ.

Монгол оронд жийнсэн хувцасны үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор байгуулагдсан тус компаний нэр “Монгол жийнс” гэсэн утгатай бөгөөд дарвуулт завины хуучин материалаар ажлын хувцас хийж эхэлсэн Италийн Деним тосгоны нэрийг “Монгол” гэсэн үгийн товчлолтой нэгтгэжээ. 2009 онд орон сууцны барилгын подвальд гуравхан хүний бүрэлдэхүүнтэй анх байгуулагдсан тус компани өдрөөс өдөрт үйл ажиллагааныхаа хүрээг тэлж өдгөө  30 гаруй төрлийн 100 гаруй загварын хувцас хийж, “Урбан жийнс” хэмээх монгол брэндийг хэдийнэ бий болгоод байна. Монгол үндэстний хувцас дээлийг өмнө нь зөвхөн  торго, даавуугаар хийдэг байсан бөгөөд жийнсээр дээл хийсэн анхны тохиолдол энэ юм.

Холбоотой мэдээ