“Мах импекс” компани “Multivac”, “Textor”-ыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэв

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-04-07 11:15:09

Монгол Улсын “Мах импекс” компани дэлхийд алдартай ХБНГУ-ын “Multivac”, “Textor” компаниудын хамгийн сүүлийн үеийн савлагааны тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн Азийн анхдагч компани боллоо.

Монгол улсын ууган үйлдвэрийн нэг  тус компани өнөөдөр  100 орчим нэр төрлийн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоод, гадаадын хэрэглэгчдийг эрүүл хүнсээр хангадаг юм. Тэд  “Берлин” брэндийн шинэ хиамаа зах зээлд гаргахын тулд өнгөрсөн онд үйлдвэртээ технологийн шинэчлэл хийсэн билээ. Олон улсын  чанарын удирдлагын ISO 22000 тогтолцоотой тус компани хийн савлагааны тоног төхөөрөмжүүдийг шинээр суурилуулснаар бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг 40-60 хоног уртасгаж чаджээ. Бүтээгдэхүүнийг химийн болон гадны хольцгүйгээр, чанарын өндөр түвшинд хадгалдаг “Multivac”, “Textor” савлагаа ийнхүү нэвтэрснээр хэрэглэгчдийн сонголтыг хүндэтгэн бүтээгдэхүүнээ олон төрлөөр зүсэж, янз бүрийн хэмжээтэй савлах боломж бүрдсэн юм. Хүнсний будагч бодис болон бусад хольц баяжмалгүй, натурал хүнс болох “Берлин” брэндийн таван төрлийн хиамыг 200-500 граммаар зүсэн савлаж 60 хоногийн чанарын баталгаа өгсөн нь тус бүтээгдэхүүнийг зах зээлд ихээхэн эрэлттэй болгоод байна. Цаашдаа тэд импортоор орж ирдэг бекон зэрэг бүтээг­дэхүүнийг Монголдоо хийж, савлана хэмээн мэдэгдлээ.

     

Холбоотой мэдээ