Сьерра-Леонд "Эбола"-гаар нас барсан шинэ тохиолдол бүртгэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДФРИТАУН. /ВВС/. Сьерра-Леоны хойд нутагт саяхан нас барсан эмэгтэйг “Эбола”-гийн халдвар авсан байсныг тогтоожээ.
Амь насанд хүрэх аюултай, вирусийн гаралтай уг өвчний тархалтыг тус улс дарж чадсанаа мэдэгдсэний дараа энэ мэдээ гарлаа.
“Эбола”-тай хамгийн сүүлийн өвчтөн нь өнгөрсөн долоо хоногт эдгэрэн эмнэлгээс гарснаар сьерра-леончууд уг өвчнийг дарж чадсанаа тэмдэглэсэн юм.
Шинэ тохиолдлын талаарх мэдээ нь тус улс “Эбола”-гүй болсон гэж санаа амрах болоогүй байгааг харууллаа.
60 орчим настай энэ эмэгтэйтэй харьцсан хүмүүсийг олж тогтоон тусгаарлаж, шинж тэмдэг илрэх эсэхийг ажиглаж байна.
“Эбола”-гийн тархалтын оргил үед Сьерра-Леонд долоо хоногт халдвар авсан 500 гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж байсан юм.
Г.Доржханд
Сэтгэгдлүүд