"Сауд гоби коэл транс" ХХК-ийн үйл ажиллагааг зогсоолоо

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-04-14 15:54:26
        Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт үйл ажиллагаа явуулж байсан "Сауд гоби коэл транс" ХХК-ий ажлыг тодорхойгүй хугацаагаар зогсоолоо.
      Дэлхийд нэн ховордоод байгаа ургамал ногоо, ан амьтад тэр дундаа цоохор ирвэсний өлгий нутаг болсон энэхүү газар нутгийг улсын тугай хамгаалалтад авсан билээ. Гэвч Тост Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авахдаа дээрх компаний лицензийг хүчинтэй үлдээсэн нь нутгийн иргэдийг бухимдуулаад байгаа юм. "Сауд гоби коэл транс" ХХК нь 2011 онд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө батлуулж тухайн жилд 134 цооног, 63 суваг малталтын ажил, 2012 онд 13 цооног өрөмдөж 4 суваг малталт, 2014 онд 18 цооног 6 суваг малталтын ажил тус тус хийсэн ажээ.
        УИХ-ын гишүүн Н.Амарзаяагаар ахлуулсан ажлын хэсэг тухайн бүс нутагт ажиллаж бодит байдалтай биечлэн танилцаж, сумын ард иргэдтэй уулзан "Сауд гоби коэл транс" ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох эсэх асуудлыг хэлэлцжээ. Тус компани байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээг хийгээгүй байгаа нь холбогдох хууль журмыг зөрчсөн тул мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргасан байна.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд