Соёл урлагийн мэдээ

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-04-18 14:18:12
Удвалын амьдралын замналыг гэрэл зургаар харуулав
 
Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Монголын зохиолчдын хорооны даргаар ажиллаж байсан, төрийн шагналт зохиолч Сономын Удвалын гэрэл зураг, хувийн архиваар гаргасан “Ховор хүн” хэмээх үзэсгэлэн Монголын Театрын музейд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд 130-аад түүхэн гэрэл зураг, ном хэвлэл, эд хэрэглэл, хатгамлын бүтээл, уран зураг бусад холбогдох материалыг дэлгэжээ.
 
Нийтийн дуучид сайн үйлсийн аянд нэгдлээ
 
“Хүүхэд ирээдүйн эзэд” ТББ-аас санаачлан зохион байгуулдаг Монголын нийтийн дууны уран бүтээлчдын хандивын тоглолтын энэ удаагийнх Завхан аймгийн Нөмрөг сумын 11 дүгээр ангийн сурагч Н.Оюун-Эрдэнийн эмчилгээний зардалд зориулагдана. Тоглолт энэ сарын 16-нд “UB PALACE”-д боллоо.  
 
Өөрийнхөө 70 насны ойд зориулан үзэсгэлэн гаргажээ

Монголын урчуудын эвлэлийн хорооны “Арт” галерейд МУЭ-ийн гишүүн, зураач Н.Санчирын уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн нээлтээ хийлээ. Тэрээр өөрийнхөө 70 насны ойд зориулсан энэхүү үзэсгэлэндээ хөрөг болон уран зургийн содон шинэлэг 100 гаруй бүтээлийг дэлгэжээ. Зураач Н.Санчир Америк, Өмнөд Солонгос, Чех, Герман улсад үзэсгэлэнгээ гаргаж байсан юм.
 
Монгол охин шведэд “од” болж байна

Ой тогтоолтоор дэлхийн шилдэг эмэгтэй болж алтан медаль нэг бус удаа хүртэж байсан 22 настай монгол бүсгүй Алтансүхийн Янжиндулам "Авъяаслаг Шведчүүд" нэвтрүүлэгт орж анхны үзүүлбэрээрээ “Алтан базар” үнэлгээ авчээ. Тэрээр үзэгчдийн суудлаас танихгүй 20 хүнийг тайзнаа уриад 1 минут 30секундын дотор тэдний орон орны өөр нэрсийг цээжилж тогтоосноо үзүүлжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд