Засгийн газрын ээлжит хуралдаан болов

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-04-19 16:39:41
Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж зургаан асуудал хэлэлцлээ.
Тухайлбал, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, Зээлийн хэлэлцээрүүдийн тухай, Зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн хуралдаанд хэлэлцүүлэв. Тэрбээр Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2016 оны бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан тухай тайлан, үнэлгээний дүнгийн талаар танилцуулга хийсэн юм. Мөн хуралдаанд Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр энэ сарын 10-12-нд БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалынхаа үр дүнг танилцууллаа.
Холбоотой мэдээ