Шөнийн цагаар интернэт орохыг хоригложээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛСӨҮЛ. /ВВС/. Их сургуулийн дотуур байранд шөнийн цагаар интернэт орохыг хориглосонд Өмнөд Солонгосын оюутнууд сэтгэл гонсгор байна.
Тус улсын зарим их сургууль шөнийн цагаар онлайн тоглоомын сайт руу орохыг онцгойлон хориглосон бол бусад нь тогтсон цагт интернэтэд орохыг бүрэн хоригложээ. Тухайлбал, Тэгүгийн католикийн их сургууль болон Мокпогийн үндэсний тэнгисийн их сургууль дотуур байранд 01:00 -06:00 цагт интернэт орохыг хориглосон байна.
Нэг нь компьютер оролдон хамт амьдардаг оюутандаа саад болдгийг зогсоохын тулд ийм арга хэмжээ авахаас өөр аргүй байлаа гэж албаны хүмүүс хэлэв. Нэгэн оюутан, "Шөнийн цагаар интернэт орж юм хийх ямар ч арга алга. Аргагүйн эрхэнд гар утсаараа интернэт орж байна. Ингэхэд нэг шөнө гар утсаараа интернэт ороход 150 мянган вонн урсаж байна" гэж цахим хуудаст бичжээ.
Их сургуулиудын тухайд онлайн тоглоом нь шөнийн цагаар интернэт орохыг хориглох болсон гол шалтгаануудын нэг юм. “Өрөөний оюутнууд нь онлайн тоглоомд донтсон. Шөнөжингөө компьютерын гар тачигнуулдаг гэж зарим оюутан гомдол мэдүүлдэг” гэж 02:00 -04:00 цагт интернэт орохыг хориглосон Йонсей их сургуулийн албаны хүн хэлжээ.
Г.Доржханд
Сэтгэгдлүүд