Америкийн 400 мянган иргэн буудуулж амиа алдсан гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-10-28 11:09:59

ВАШИНГТОН. /Sputnik/. Өнгөрсөн 14 жилд галт зэвсгийн ослоор амь үрэгдсэн хүмүүс есдүгээр сарын 11-ээс хойш террористуудын гарт амиа алдсан хүмүүсээс 4000 дахин их байна хэмээн Ерөнхийлөгч Барак Обама хэлсэн байна.

Саяхны санал асуулгаар, АНУ-ын иргэдийн 50-аас дээш хувь нь бууны хараа хяналтыг чангатгах хэрэгтэй хэмээн үзсэн байна.

 “Есдүгээр сарын 11-нээс хойш 400 мянган америк иргэн буудуулж амиа алдсан байна. Илүү тодруулга хийвэл, есдүгээр сарын 11-нээс хойш 100 хүрэхгүй америк иргэн Америкийн газар нутагт террористуудын гарт амиа алджээ. Хэрэв бид зарим нэг хуулийг батласан байсан бол тэдгээр хүн амины хэргийн заримаас сэргийлж чадах байсан” хэмээн Барак Обама  мягмар гарагт хэлжээ.

Иллинойс муж улсын Чикаго хотод Цагдаагийн удирдлагын олон улсын холбооны хурал дээр АНУ-ын Ерөнхийлөгч уг мэдэгдлийг хийжээ. Мөн 400 мянган хүнээ алдсан гэдэг нь Кливланд, Миннеаполис зэрэг хотын бүх хүн амыг алдсантай тэнцэнэ хэмээн Ерөнхийлөгч зүйрлэв.

Сүүлийн жилд АНУ-д буу ашигласан олон хэрэг гарч буй бөгөөд аравдугаар сард гурван удаа сургуульд буудалцаан гаржээ. Бусад тохиолдлуудад, буудагчид сүм, кино театр, цэргийн бааз зэрэг газруудад шууд гал нээдэг байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ